Шөнө бид хоёр чим чимээгүй өөд өөдөөсөө харахад
Уудам эрх чөлөө миний мэдэлд ирдэг
Шөнө бид хоёр мянган оньсого таалцаж суухад
Далд ертөнцийн улаач ирж чихэнд минь үг шивнэдэг
Шөнө бид хоёр нарыг хүлээж гуниглаж зогсоход
Цаг хугацаа зогсож ододын гэрлийг надад бэлэглэдэг
Шөнө бид хоёр гэрэлт мөрөөдөлөө хуваалцан хуучилахад
Түмэн маргааш цуглаад бидний яриаг чагнан суудаг
Labels:
2 Responses
  1. миний найз тасархай шүлгүүд бичжээ. Тэр нь гоё гэж хэлэх юм алга бүгдээрээ л сайхан юм. Баахан нутаг ус, аав ээж болсон шүлэгнүүдээс залхаад байгаа. Чинийх шиг сэтгэхүйн яруу найраг л уншсан хүндээ юм өгнө.

    Энэ шүлгийн сүүлийн хоёр мөр надад маш их таалагдлаа. Түмэн маргааш цуглаад... гэж ирээд л, яг л надад зориулж хэлж байгаа юм шиг, эсвэл миний бодлыг хэлчихсэн ч юм шиг.


  2. уучлаарай, сэтгэхүйн биш, сэтгэлгээний яруу найраг гэж хэлэх гэсэн юм