Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна
Нарны тарнитай инээд чинь сарны гэгээтэй тавиланг
___________________________минь мартуулж байна
Зүрхэн дотор цангинах инээд чинь
Зүйдэлгүй тэнгэрийн бэлчирээс хүсэлийг минь газарт
_______________________________унагааж байна
Үгүй ээ надруу харж бүү инээ
Энгэрт минь амьдрах үнэнг хүсэх хүсэл минь
Инээдийн чинь тоогоор эмтэрэн бутарч байна
Чиний инээд бурханых ч биш чөтгөрийх ч биш хүнийх
Эгэл амьдралын гудамжинд төөрүүлэх урхи занга
Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна
Дэндүү үнэтэй инээдийн чинь дэргэд
Дөхөж би дулаацмааргүй байна
Далд бүхний цаана нам гүмхэн бодолд дарагдан суумаар
_______________________________байна
Дүүлж нисэх тэнгэртээ цуурай болж шингэмээр байна
Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна
Labels:
3 Responses
  1. Anurad Says:

    sain shuleg terlejee.ok


  2. http://poems.blog.gogo.mn/ найзынхаа блогоор зочлоорой. Шинэчилсэн байгаа.
    Андын шинэ шүлгүүд сайхан болжээ.


  3. bogihan Says:

    sain bna uu, ene shulguudiig sayxan tuurwisan uu eswel umnu bichsenee say end oruulsan uu. goy bnaa. bugdiig unshlaa. tand amjilt xusie.