tag:blogger.com,1999:blog-67327184251026496462024-03-14T07:33:07.126-07:00Сарны шүлгүүдБямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.comBlogger55125tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-68488962094704433782010-07-26T01:14:00.000-07:002010-07-26T01:15:26.676-07:003мөртНарны тухай мөрөөдөхөд
Цонхны хөшиг чичирнэ
Өвлөөс хүйтэн өрөөБямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-17446691764298283832010-07-08T04:43:00.000-07:002011-05-01T08:19:34.320-07:003мөрт
Ширээн дээр мартагдсан
Дэвтэр дотроос
Шувууны уйлаан сонсогдоно
Цонхны цаана шинэ өглөө
Өлгүүрт цовдлогдсон цамц л
Хуучнаараа ...
Хуучин гитарын дуунд
Замын тоос босно
Хоосон гудамжБямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-9486224232876364142010-07-08T04:33:00.000-07:002011-05-01T08:20:40.144-07:00БогинохонТүг...
Хаалгыг минь цаас тогшиж байна
Нүднээс минь түрүүлээд
Нулимс тайлж өгөхөөр гүйчихлээ
Хөлс минь шингэдэг бяцхан цэцэг
Хөлийн дайтай ургажээ.
Хүний нутаг
2010.2.20
Сарны туяа
Сүүлчийн багийг минь
Хуу татан хаялаа
2010.2.12
Цоо шинэ нар
Цоо шинэ багийг
Нүүрэнд углав
Хүмүүс намайг солиотой гэж ард минь шивнэхэд
Хамгийн сүүлчийн нөхөр минь толгой сэгсрэн одоход
Хайртай бүсгүй минь тэнэг гэж гомдлон уйлахад
Сайн үйл хийж дээ гэж
Дотроо шивнэн инээлээ
. .Бямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-5523001611493536652010-07-08T04:30:00.000-07:002011-05-01T08:21:57.144-07:00:Дурлалаар өвдсөн дурсамжНэг дэх өдөр :
Надруу анх харахад чинь ертөнцийн бүх гоо сайхан ,
Нүдэн дотор чинь цуглаад инээж буй мэт санагдсан
Хоёрдахь өдөр :
Гараас чинь хөтлөөд нарны зүг алхаад л
Гишгэсэн газар бүхэн гоонь харцнууд унаад л
3дахь өдөр:
Чи инээгээд л инээх чинь хүртэл хөгжим мэт
Би бүх зүйлийг хайрладаг болчихсон
4дахь өдөр
Чи гэнэт огт танихгүй хүн мэт болчихсон
Харц чинь хүйтэн ,цантсан цонх мэт, (огт танихгүй ертөнц ?)
5дахь өдөр
Ганцаардал дунд бүх зүйл утгагүй хоосон (эм, олс, 9давхар)
6дахь өдөр:
Би чамд ямар хайртайгаа мэдсэн
Чиний үлдээсэн бүгдийг үзэн ядаж бас хайрласан
Би хэн вэ ?
7дахь өдөр
Харанхуйд гэрэл гялс хийх шиг
Нам гүмд хөгжим сонсогдох шиг
Үл мэдэгдэх нэгэн дотор минь амьдарч эхэлсэн
8дахь өдөр
Гэнэт зүрх сэтгэл дотроосоо чамайг олж харсан
Чи яг хуучин шигээ инээгээд л
9дахь өдөр
Чи дотоод ертөнцөд минь гоо нэгэн цэцэг болоод мөнхөрчихсөн
Тэнд “чиний инээж буй царай”, “хөтлөлцсөн гар”, ” уйлж буй би” үүрд амьдарна
2008 он Инчёон
үргэлжлэл бий ...Бямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-27564138848199024522010-06-04T03:52:00.000-07:002011-05-01T08:23:23.923-07:00Инээхээ мартсан хорвооШилэн байшингийн үзүүрт
Зоогдож зовсон нар
Инээхээ мартсан хорвоо
Хөмсөгөө атируулан суух
Хотын дундах цагаан баримал
Инээхээ мартсан хорвоо
Ногоон цаасан хот
Хайрцаг доторх хүн
Инээхээ мартсан хорвоо
2010.2.22Бямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-83785420344277475392010-03-15T05:58:00.000-07:002011-05-01T08:24:52.917-07:00Нэгэн шумуул 2Гэрийн минь гадаах
Чулуун далай
Хүйтнээр инээнэ
Хөшиг нээхэд
Ахиад л хөшиг
Би ийм л бузар
Нүд дүүрэн нүгэл
Толин дотроос ширтлээ
Цочсондоо би ........................
Сандал дээр гишгээд
Гэрэл өөд сарвайна
Одоо цаг
Шумуул
Шувууны торноос мултрав
Эрх чөлөө хаана байна ?
Нүцгэн шөнө
Нүгэлгүй нүдээр
Гүн ширтэнэБямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-30484600399679060902010-03-10T07:02:00.000-08:002011-05-01T08:26:28.390-07:00Нэргүй шүлэгБурханы урласан жаазтай зураг цээжин дотор минь өлгөөтэй
Бүдэгхэн гэрэлтэй нимгэн шаргал хүрээтэй
Нилд нь цэнхрээр будсан яг голд нь улаан цэг
Би түүнийг далай ба тэнгэр гэж боддог ч
Зураг минь өөрийгөө хос тэнгэр гэж хэлсэн
(Голд нь буй улаан цэгт хамаг учир нь байдаг мэт)
Улаан цэг..???
Хүмүүс түүнийг янз бүрээр нэрлэдэг
Хүүхэд сэтгэл, там ба диваажин, нүд ба хос далавч, 666 гэх мэт...
Харин би түүдэг гал ба асуулт гэж нэрлээд дотор нь амьдардаг
Бурханы зурсан асуулт цээжин дотор минь өлгөөтэй
...........................................................................................................................Бямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-2877041126043867102010-03-02T04:22:00.000-08:002010-03-02T04:57:24.523-08:00Нэргүй шүлэгӨчигдөр унагасан
Өндөг гэдэг үг минь
Өнөөдрийн тэнгэрт шувуу болчихсон нисэж явсаныг
Шүүрч аваад
Шүлгийн дэвтэртээ хорьчихлоо
Цаг нь болохоор
Намар болохоор.........
Цагаан тэнгэрт тавьж нисгэнэ шувуу минь
Шувууны торонд хоригдогч шумуул
Шөнийн цонхонд дуртай
Бүүдгэр гэрлийн гялбааг сар гэдэгт итгэдэг
Гуниг нэвчсэн хоолойгоор эрх чөлөө гэж
Бүтэн шөнийн турш тор дүүрэн дуулдаг
Хананд өлгөөтэй цаасан шувуу
Шидэт үлгэрт итгэдэг
Хаалга онгойх бүрийд
Нандин хүсэлээ боддог
Сахиусан тэнгэрийг хүлээн тэсвэр алдахдаа
Хажууд буй ваартай цэцгийн зүг
Хачин гунигтай ширтээд үхлийн тухай мөрөөддөгБямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-75910401507827194162010-02-23T05:02:00.000-08:002010-02-24T07:58:09.463-08:00Тийм хүн өөр байхгүй<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/GcF6yAs6O7s&hl=ko_KR&fs=1&"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/GcF6yAs6O7s&hl=ko_KR&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>
이승철 - 그런 사람 또 없습니다
천번이고 다시 태어난데도
그런 사람 또 없을테죠
슬픈 내 삶을 따뜻하게 해줄
참 고마운 사람입니다
그런 그댈 위해서
나의 심장 쯤이야
얼마든 아파도 좋은데
사랑이란 그 말은 못해도
먼곳에서 이렇게 바라만 보아도
모든걸 줄 수 있어서 사랑할 수 있어서
난 슬퍼도 행복합니다
나 태어나 처음 가슴 떨리는
이런 사랑 또 없을테죠
몰래 감춰둔 오랜 기억속에
단 하나의 사랑입니다
그런 그댈 위해서
아픈 눈물 쯤이야
얼마든 참을 수 있는데
사랑이란 그 말은 못해도
먼곳에서 이렇게 바라만 보아도
모든걸 줄 수 있어서 사랑할 수 있어서
난 슬퍼도 행복합니다
아무것도 바라지 않아도
그대 웃어준다면 난 행복할 텐데
사랑은 주는 거니까 그저 주는 거니까
난 슬퍼도 행복합니다
Тийм хүн өөр байхгүй “А”хувилбар
Мянган удаа дахин төрсөн ч
Тийм хүн ахиж байхгүй л байх
Гунигт миний амьдралыг дулаацуулж өгөх
Үнэхээр л талархмаар хүн юм
Тэр хүний төлөө
Миний зүрхний орчим
Хичнээн өвдсөн хамаагүй ээ
Хайр гэдэг тэр үгийг хэлж чадахгүй ч гэсэн
Хол газраас ингээд ажаад харахад ч
Бүх зүйлийг өгч чадах болохоор , хайрлаж чадах болохоор
Би гунигтай ч аз жаргалтай байна
Би төрсөнөөсөө хойш анх л сэтгэл догдлуулсан
Ийм л хайр ахиж байхгүй л байх
Нууцаар халхаж орхисон хуучны дурсамж доторх
Цорын ганц хайр минь юм
Тэр хүний төлөө
Өвдсөн нулимс орчимоо
Хичнээн ч удаан тэвчиж чадна
Хайр гэдэг тэр үгийг хэлж чадахгүй ч гэсэн
Хол газраас ингээд ажаад харахад ч
Бүх зүйлийг өгч чадах болохоор , хайрлаж чадах болохоор
Би гунигтай ч аз жаргалтай
Юуг ч хүсэхгүй гэсэн
Тэр үед л инээнэ гэвэл би аз жаргалтай болно
Тэр хүн л инээх юм бол аз жаргалтай болно
Би гунигтай ч аз жаргалтай
Өөр тийм хүн байхгүй “Б”хувилбар
Мянган удаа дахин төрсөн ч
Тийм хүн ахиж байхгүй л байх
Гунигт миний амьдралыг дулаацуулж өгөх
Үнэхээр л талархмаар хүн юм
Тэр хүний төлөө
Миний зүрх сэтгэл
Хичнээн өвдсөн хамаагүй ээ
Хайр гэдэг тэр үгийг хэлж чадахгүй ч гэсэн
Хол газраас ингээд нууцхан ажиглахад ч
Бүх зүйлийг өгч чадах болохоор , хайрлаж чадах болохоор
Би гунигтай ч аз жаргалтай байна
Би төрсөнөөсөө хойш анх л сэтгэл догдлуулсан
Ийм л хайр ахиж байхгүй л байх
Нууцхан далдалсан хуучны дурсамж доторх
Цорын ганц хайр минь юм
Тэр хүний төлөө
Өвтгөх нулимсаа
Хичнээн ч удаан тэвчиж чадна
Хайр гэдэг тэр үгийг хэлж чадахгүй ч гэсэн
Хол газраас ингээд нууцхан ажиглахад ч
Бүх зүйлийг өгч чадах болохоор , хайрлаж чадах болохоор
Би гунигтай ч аз жаргалтай байна
Юуг ч би хүсэхгүй ээ
Тэр хүн л инээх юм бол аз жаргалтай болно
Хайр гэж өгдөг юм болохоор тэр чигтээ өгдөг болохоор
Би гунигтай ч аз жаргалтай
Энэ дуу нь “슬픔 보다 더 슬픈 이야기” буюу “Гунигаас илүү гунигт яриа” киноны дуу юм.
Орчуулсан Уранбодол
Нот нь
<embed height="450" type="application/x-shockwave-flash" width="420" src="http://www.4shared.com/embed/216907040/8bdd1147" allowscriptaccess="always" allowfullscreen="true" />Бямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-42652503426396573732010-01-30T21:39:00.000-08:002011-05-01T08:31:32.238-07:00Хуулбар ертөнцХуулбар ертөнц минь
Хаа нэгтээ байгаа төгс төгөлдөрийн хуулбар минь
Хуулбар ч гэлээ чамдаа хайртай
Ийм дуу аялаад хэд хоног боллоо
Хэн нэгний төгс төгөлдөрийг бүтээх оролдлогын
Хамгийн түрүүнд туршсан туршилт минь
Хуулбар ч гэлээ чамдаа хайртай
Мэдээж энэ хайр минь ч бас хуулбар туршилт
Хэн нэгэн дотроо сүнстэй эргэдэг тоглоом бүтээгээд
Дэлхий гээд нэрлэчихэж
Хэн нэгэн араатанлиг бас бурханлиг хүүхэлдэй бүтээгээд хүн гээд нэрлэчихэж
Хэн нэгний бүтээсэн тоглоомны туслах дүр нь хүн л дээ
Харин хүүхэлдэй минь өөрийгөө гол дүр гэж боддогт буруу байна
Тэр хэн нэгэн хэзээ энэ гунигт тоглоомон хүүхэлдэйгээс уйдах бол ?
Start дарж тоглоом эхлүүлсэн шигээ
Хэзээ end дарж төгсгөх бол ?
Хуулбар ертөнц минь
Хаа нэгтээ байгаа төгс төгөлдөрийн хуулбар минь
Чамдаа би хайртай чамдаа би хайртай
Мэдээж энэ хайр минь ч бас хуулбар туршилт
Ийм дуу аялаад хэд хоног боллооБямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-38448531887367936232010-01-30T21:37:00.000-08:002011-05-01T08:33:32.204-07:00Амьд буй гэмшилБурханы нулимс өдрийн тэнгэрт дүүлэх гэрэлт цох
Цаг хугацаа тэнгэрт тогтсон бороон дусал
Бүүдгэр гуниг минь мартагдсан бийрний үзүүрт хатсан шар өнгө
Хуучин хот мартагдсан гудамж
Амь тавьж буй гэрэлт цох
Амжиж харсан бол чи хайрлах л байсан даа
Амьдралыг хайрлах л байсан
Чамд бичсэн шүлгээ
Үг бүрээр нь шараар будаад
Үхсэн навчисын гүнд нуучих яа
Хэн нэгэн олоод ( олох л болно)
Нисэж амжаагүй гэмшилийн шувуу гэж нэрлээд санаа алдаг
Энэ бүхний төлөө амьд явьяа
Амьдраагүй мэт амьдрая
Хацар дээр буусан бороон дусал
Хэзээ нэгэн цагт хаа нэгтээ болсон азгүй дурлалыг надад шивнэсэн
Харуусалт тэр түүхийг шүлэг гэж нэрлээд
Дүлий тэнгэрт би уншиж өгсөн
Сонссондоо тэр сонссон
Сонссон болоод л чимээгүй байгаа юм
Ард чинь үлдсэн лаа унтараагүй юм шүү
Мартагдсан болохоос...
Би намрын тэнгэрт хоригдон амьдарсан шувуу
Биелэшгүй бүхнээр хүсэл болгон амьдарч
Билгийн гэгээг дотроосоо тэмтчин бэтгэрч
Бүүдгэр тэнгэрийн хоосоноос өөрийгөө хайсан шувуу
Би намрын тэнгэрт хорогдон амьдарсан шувуу
Нуурын мандалд дэлбээлсэн цэцгийн гэгээнд сатаарч
Нууцхан эгшиглэх гунигт аялгуунд уярч
Шаналал үл танигдах өнгийн орныг зорилгүй
Шүүдрэн уянгат шаргал тэнгэрт хорогдон амьдрах шувуу
Би намрын тэнгэрт дүүлж амьдрах шувуу
Бүлээхэн бодлоор жихүүн жаврыг үргээж
Буйдхан эргэх аниргүй хорвоог
Битүүхэн жиргээгээр хөглөж
Бэлгүй тойрох цагийн салхитай наадсаар
Би намрын тэнгэрт бардам халих шувуу
Цаг хугацаанаас
Алгаа дэлгэхэд нисэн одох гэрэлт шувууг атган хоцорном
Цаг хугацаанаас
Усны мандал дахь өнчин сар санаа алдахад цэцэг дэлбээлэхийг үзнэм
Цаг хугацаанаас
Шаргал өвсний уйлалдаан огторгуйд цуурайтахыг сонсном
Цаг хугацаанаас
Асуухад минь асуултаар хариулах дуугүй бурханыг олж ярилцнам
Би унтаа мэт сэрүүн мэт нойрноосоо сэрэхэд
Хөх намрын шаргал тэнгэр амгалан дүнхийнэ
Гашуун бүүр гашуун тэр шаналалт итгэлийн цэцгэнд
Ганцаараа би орчлон мартан дурласан байна
Би нээгдсэн мэт хаалттай мэт сэтгэлээ ярахад
Намрын гунигт дуу ниссээр орчлонгийн хоосонд шингэнэ
Нууц бүүр нууц гэрэл аялгуун зүгт
Нарнаас зугтан өөрийн дотроо төөрнөм
Би байгаа мэт байхгүй мэт өөрийгөө хайхад
Эвлүүлдэг тоглоом мэт тавилан минь тэнгэрийн аясаар эргэлдэнэ
Эвдэрсэн бүүр эвдэрсэн сэтгэлээ эвлүүлэн уйд автахад
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би чамайг хүлээсэн …..
Хүлээх хүлээхдээ..
Хүн чулуу мэт нарны гэрлийг нулимсаараа хэмжин хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Хөх тэнгэрийн өнгийг гундуулж
Хүн нуурын усыг ширгээж хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Өдөр шөнийг эд эсээрээ мэдэрч
Өнчин сар шаргал нарыг нүдээрээ манаж хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хайрлах хайрлахдаа
Хаврын шувуудын бараанаас зүсээ бууруулж
Харзны хүйтэнд зүрхээ дүрж хайрласан
Хайрлах хайрлахдаа
Энгэрт минь байгаа бүх л зүйлээ
Элсний ширхэг болгоод гараасаа асгаж хайрласан
Би
Цэцэг мэт дэлгэрээд намрын өвс мэт хагдарахад
Чи
Эрвээхэй мэт орхин нисээд сэтгэл дотор минь шарх болоод нуугдчихсан
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би
Хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласанБямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com4tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-28111145283475097042008-10-12T07:56:00.001-07:002008-10-12T07:56:52.104-07:00Нүдэнд чинь
Хархан нүдний чинь толинд өөрийгөө ширтэн зогсоход
Ханхай цээж минь амь орж чинийх мэт болмуй
Гэрэлд шатах эрвээхэй мэт нүдэн дотор чинь орж шатаад
Гил шөнийн зүүдээ хүртэл чиний нүдээр дүүргэсэн
Нүдээрээ чи сэтгэлийг минь нэгжин ширтэхүйд
Нүгэлээ нуугаад чамд л анх дурласан гэж хэлмээр
Нүд чинь надад намайг мартуулна бас сануулна
Нөмгөн модод шиг тийм гунигтай тийм гоо үзэсгэлэнтэй
Бямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-9920601002835609312008-10-12T07:51:00.000-07:002008-10-12T07:53:09.508-07:00Би чамд тийм л хайртай
Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай
Бямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-66618820603697190472008-10-12T07:50:00.000-07:002008-10-12T07:51:03.935-07:00Зүрхэндээ нуусан хөг
Амжиж хэлж чадаагүй үгээ араас чинь харж өөртөө шивнэчихээд
Арван найман нас шигээ ахиад л нэг гуниж үзсэн
Алганы хонхорхойд нулимсаа тогтоон зогсохдоо
Алаг нүдэнд чинь зовлон бүү тогтоосой гэж бурханд би залбирсан
Цэцэг соёлсон харцыг чинь үгээрээ урлаж
Цээжний гүн дэх шархаа мөнхийн болгоод хадгалсан
Цаг хугацаанд би итгээгүй чамайг мартахыг хүсээгүй юм
Цасны түрүүнд ирэх шувуу шиг дууч зүрхэндээ хөг болгоод нуучихсан
Харваад өнгөрсөн од мэт чамайг цаг хугацаанаас харамлахдаа
Хамаг сэтгэлээ уйтгар гунигаар дүүргэчихсэн
Хагацахын цагт өөртөө шивнэсэн үгээ
Намайг мартахын цагт чангаар чамд дуулгах гэж
Намрын хөх тэнгэрт шувуу болгоод нисгэчихсэн
Бямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-83798735525292314452008-10-12T07:48:00.001-07:002008-10-12T07:49:25.945-07:00Үлдсэн харуусал
Чи минь яагаад шувуу болоод нисчихэв ээ ?
Чиглээд ниссэн тэнгэр чинь жаргалтай харагдав уу?
Чамд тоглосон хайрын минь аялгуу уйтай санагдав уу ?
Чанга тэврээд шивнэсэн үгс чинь хаврын салхинд хийсчихэв үү?
Чамд зориулсон шүлгүүд минь тоосонд дарагдсан дэлбээ мэт өнгө алдана
Чилсэн зүрх минь чиний хойно сүрэгээсээ төөрсөн ангир мэт гуниглана
Чиний тулгасан чамгүй хорвоод утга учир минь сүрэглэн одоход
Чанадын хол чиний бараа хоосонтой нөхцөн үгүй болмуй
Гэлээ ....
Чимээгүй л одсон чиний хойноос
Чилсэн зүрхэндээ уянга татуулсаар
Орь ганцаардлаар давалсан нулимсан нуураар хань хийсэн
Оройд нь гэгээ татсан уул болж хоцорлоо
Алгаа дэлгэхэд зүүдний мянган шувуу чиний зүг одно
Аяархан санаа алдахад салхи хүртэл чиний нэрээр дуудах шиг
Айсуй дурлалын чимээнд унтаа бүхэн амь ороход
Анир чагнагч сэтгэл минь атганд чинь багтахаар жижгэрсэн байна
Хаа сайгүй чиний дүр гуниг төрүүлэн тодроход
Хайрын нулимс минь шүлэг болон ард чинь дусална
Харцан дахь зовлонгоо нуун чиний зүг харахад
Хэн нэгэнд өгсөн хайр чинь манаач мэт хуруунд чинь гэрэлтэнэБямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-6732718425102649646.post-70928726732324637292008-06-22T02:58:00.000-07:002011-05-01T08:41:48.046-07:00Хүмүүс ээБи унтаж байгаа гэвэл та нар сэрүүн байна
Би сэрүүн байгаа гэвэл та нар унтаж байна
Сэрүүн унталт хоёрын хооронд
Сохор хараатай хоёрын ялгаа бий
Би явж байгаа гэвэл та нар нисэж байна
Би нисэж байгаа гэвэл та нар явж байгаа хүмүүсээ
Нисэх явах хоёрын хооронд тэнгэр газрын ялгаа бий
Би үхэж байгаа гэвэл та нар амьдарч байна
Би амьдарч байгаа гэвэл та нар үхэж байна
Үхэл амьдралын хооронд үнэн худлын үнэ цэнэ гэж бий
Үнэн гэж би бол худал гэж та нар
Худал гэж би бол үнэн гэж та нар
Үнэн худлыг би ч та нар ч шүүж чадахгүй
Өлгий авс хоёрын хоорондох агшин зуурын цаг мөчүүд
Өмчилсөн эс өмчилсөн эрх чөлөөт хоромууд
Гэрэлтэй гэрэлгүй үргэлжлэх бодлууд
Гэмгүй гэмтэй ард үлдэх мөрүүд
Бүгдийг нь март.....
Зүүд шиг маргааш үлгэр шиг өчигдрийг нэгэн жүнзэнд хундаглаад
Зөвхөн өнөөдрийн төлөө тогтооёо
Мэдэрхүйн сэрэлд чинь худал хуурмагыг өгсөн энэ хорвоо
Мэдсэн ч мэдээгүй ч биднийг бүгдийг хуурсан
Манан дунд төөрсөн хурга шиг бидний амьдралд
Магад амьд явах хүсэл минь сэрүүн байна
Мандтугай хуурамч амьдралын төлөө
Маргааш нар мандана гэж өөрсдийгөө хууран тогтооёо
Нар мандана хүмүүс сэрнэ
Үгүй бид мөнхийн нойронд автсан байна
Сар гийнэ сарны амьдрал эхэлнэ
Үгүй бид зүүдлэж байна энэ амьдрал биш
Мөнхийн мөнхөд биднийг хуурсан амьдралын төлөө
Мөнгө,өнгө өнөөдөр мандтугай гэж
Бодлын алсаас гэрэл зууж ирсэн
Борхон шувуу цээжиндээ шархтай
Бохирон суухад бороо шаагих намрын төгөлд
Болзсон газраа хүлээх цаг хугацаа сарны тарни уншина
Хацрыг минь зөөлөн илэх тэр мэдрэмж
Харанхуйд уусан мартагдсаар
Хаа ч юм харсан тэр бүсгүйн дүр
Хуруундаа бөгжтэй зүүдэнд минь үзэгдэнэ
Хэлбэр дүрсгүй цаг хугацаанаас
Хэлбэр дүрс олон ажиглахуйд
Хэний ч амтлаагүй гунигыг одоо би амталж байна
Хүсэл хясалын дундаас хоосонг мэдрэх ийм л гайхамшиг ..Бямбажаргалhttp://www.blogger.com/profile/10175581361699172776noreply@blogger.com0