undefined
undefined
Нарны тухай мөрөөдөхөд
Цонхны хөшиг чичирнэ
Өвлөөс хүйтэн өрөө
Labels: 5 comments |
undefined
undefined

Ширээн дээр мартагдсан
Дэвтэр дотроос
Шувууны уйлаан сонсогдоно
. . . .
Цонхны цаана шинэ өглөө
Өлгүүрт цовдлогдсон цамц л
Хуучнаараа ...

. . .
Хуучин гитарын дуунд
Замын тоос босно
Хоосон гудамж
Labels: 3 comments |
undefined
undefined
Түг...
Хаалгыг минь цаас тогшиж байна
Нүднээс минь түрүүлээд
Нулимс тайлж өгөхөөр гүйчихлээ
. . .
Хөлс минь шингэдэг бяцхан цэцэг
Хөлийн дайтай ургажээ.
Хүний нутаг
2010.2.20
. . .
Сарны туяа
Сүүлчийн багийг минь
Хуу татан хаялаа
2010.2.12
. . .
Цоо шинэ нар
Цоо шинэ багийг
Нүүрэнд углав
. . .
Хүмүүс намайг солиотой гэж ард минь шивнэхэд
Хамгийн сүүлчийн нөхөр минь толгой сэгсрэн одоход
Хайртай бүсгүй минь тэнэг гэж гомдлон уйлахад
Сайн үйл хийж дээ гэж
Дотроо шивнэн инээлээ
. .
undefined
undefined
Нэг дэх өдөр :
Надруу анх харахад чинь ертөнцийн бүх гоо сайхан ,
Нүдэн дотор чинь цуглаад инээж буй мэт санагдсан
Хоёрдахь өдөр :
Гараас чинь хөтлөөд нарны зүг алхаад л
Гишгэсэн газар бүхэн гоонь харцнууд унаад л
3дахь өдөр:
Чи инээгээд л инээх чинь хүртэл хөгжим мэт
Би бүх зүйлийг хайрладаг болчихсон
4дахь өдөр
Чи гэнэт огт танихгүй хүн мэт болчихсон
Харц чинь хүйтэн ,цантсан цонх мэт, (огт танихгүй ертөнц ?)
5дахь өдөр
Ганцаардал дунд бүх зүйл утгагүй хоосон (эм, олс, 9давхар)
6дахь өдөр:
Би чамд ямар хайртайгаа мэдсэн
Чиний үлдээсэн бүгдийг үзэн ядаж бас хайрласан
Би хэн вэ ?
7дахь өдөр
Харанхуйд гэрэл гялс хийх шиг
Нам гүмд хөгжим сонсогдох шиг
Үл мэдэгдэх нэгэн дотор минь амьдарч эхэлсэн
8дахь өдөр
Гэнэт зүрх сэтгэл дотроосоо чамайг олж харсан
Чи яг хуучин шигээ инээгээд л
9дахь өдөр
Чи дотоод ертөнцөд минь гоо нэгэн цэцэг болоод мөнхөрчихсөн
Тэнд “чиний инээж буй царай”, “хөтлөлцсөн гар”, ” уйлж буй би” үүрд амьдарна
2008 он Инчёон
үргэлжлэл бий ...
undefined
undefined
Шилэн байшингийн үзүүрт
Зоогдож зовсон нар
Инээхээ мартсан хорвоо
. . . .
Хөмсөгөө атируулан суух
Хотын дундах цагаан баримал
Инээхээ мартсан хорвоо
. . .
Ногоон цаасан хот
Хайрцаг доторх хүн
Инээхээ мартсан хорвоо

2010.2.22
undefined
undefined
Гэрийн минь гадаах
Чулуун далай
Хүйтнээр инээнэ
...................................
Хөшиг нээхэд
Ахиад л хөшиг
Би ийм л бузар
............................
Нүд дүүрэн нүгэл
Толин дотроос ширтлээ
Цочсондоо би ........................
.........................................

Сандал дээр гишгээд
Гэрэл өөд сарвайна
Одоо цаг
.........................................
Шумуул
Шувууны торноос мултрав
Эрх чөлөө хаана байна ?
..............................................
Нүцгэн шөнө
Нүгэлгүй нүдээр
Гүн ширтэнэ
Labels: 0 comments |
undefined
undefined
Бурханы урласан жаазтай зураг цээжин дотор минь өлгөөтэй
Бүдэгхэн гэрэлтэй нимгэн шаргал хүрээтэй
Нилд нь цэнхрээр будсан яг голд нь улаан цэг
Би түүнийг далай ба тэнгэр гэж боддог ч
Зураг минь өөрийгөө хос тэнгэр гэж хэлсэн
(Голд нь буй улаан цэгт хамаг учир нь байдаг мэт)
Улаан цэг..???
Хүмүүс түүнийг янз бүрээр нэрлэдэг
Хүүхэд сэтгэл, там ба диваажин, нүд ба хос далавч, 666 гэх мэт...
Харин би түүдэг гал ба асуулт гэж нэрлээд дотор нь амьдардаг
Бурханы зурсан асуулт цээжин дотор минь өлгөөтэй
...........................................................................................................................