Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би чамайг хүлээсэн …..
Хүлээх хүлээхдээ..
Хүн чулуу мэт нарны гэрлийг нулимсаараа хэмжин хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Хөх тэнгэрийн өнгийг гундуулж
Хүн нуурын усыг ширгээж хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Өдөр шөнийг эд эсээрээ мэдэрч
Өнчин сар шаргал нарыг нүдээрээ манаж хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хайрлах хайрлахдаа
Хаврын шувуудын бараанаас зүсээ бууруулж
Харзны хүйтэнд зүрхээ дүрж хайрласан
Хайрлах хайрлахдаа
Энгэрт минь байгаа бүх л зүйлээ
Элсний ширхэг болгоод гараасаа асгаж хайрласан
Би
Цэцэг мэт дэлгэрээд намрын өвс мэт хагдарахад
Чи
Эрвээхэй мэт орхин нисээд сэтгэл дотор минь шарх болоод нуугдчихсан
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би
Хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
5 Responses
  1. Тийм дээ хүлээхийн жаргал гэж байх л ёстой. Нэгэн бодлын хайр юм аа


  2. oyunaa Says:

    Hairtai l bol huleeh l bolno
    Huleej chadaj bgaa bol hairtai l gesen ug... uneheer huleelt hair ... mash ih taalagdlaa


  3. Unknown Says:

    ямар гоё шүлэг вэ


  4. davka Says:

    vneheer goe shvleg bn bi unshaad uilchihlaa


  5. bix4n Says:

    Би хайрлахыг хүлээлт л гэж ойлгосон…
    Удаан хүлээх яг хүлээс шиг бачуурмаар шүү…
    Туйлдаа хүртэл хүн хүлээх хүсэх юм биш шүү, найзууд аа…
    Итгэл найдвар цөхрөл болж, эцэс сүүлд нь намайг тавьж явуулахыг түүнээс би гуйдаг болсон байсан даа.