Ширээн дээр мартагдсан
Дэвтэр дотроос
Шувууны уйлаан сонсогдоно
. . . .
Цонхны цаана шинэ өглөө
Өлгүүрт цовдлогдсон цамц л
Хуучнаараа ...
. . .
Хуучин гитарын дуунд
Замын тоос босно
Хоосон гудамж
Гэрийн минь гадаах
Чулуун далай
Хүйтнээр инээнэ
...................................
Хөшиг нээхэд
Ахиад л хөшиг
Би ийм л бузар
............................
Нүд дүүрэн нүгэл
Толин дотроос ширтлээ
Цочсондоо би ........................
.........................................
Сандал дээр гишгээд
Гэрэл өөд сарвайна
Одоо цаг
.........................................
Шумуул
Шувууны торноос мултрав
Эрх чөлөө хаана байна ?
..............................................
Нүцгэн шөнө
Нүгэлгүй нүдээр
Гүн ширтэнэ