Нарны тухай мөрөөдөхөд
Цонхны хөшиг чичирнэ
Өвлөөс хүйтэн өрөө
Labels: 5 comments |

Ширээн дээр мартагдсан
Дэвтэр дотроос
Шувууны уйлаан сонсогдоно
. . . .
Цонхны цаана шинэ өглөө
Өлгүүрт цовдлогдсон цамц л
Хуучнаараа ...

. . .
Хуучин гитарын дуунд
Замын тоос босно
Хоосон гудамж
Labels: 3 comments |
Түг...
Хаалгыг минь цаас тогшиж байна
Нүднээс минь түрүүлээд
Нулимс тайлж өгөхөөр гүйчихлээ
. . .
Хөлс минь шингэдэг бяцхан цэцэг
Хөлийн дайтай ургажээ.
Хүний нутаг
2010.2.20
. . .
Сарны туяа
Сүүлчийн багийг минь
Хуу татан хаялаа
2010.2.12
. . .
Цоо шинэ нар
Цоо шинэ багийг
Нүүрэнд углав
. . .
Хүмүүс намайг солиотой гэж ард минь шивнэхэд
Хамгийн сүүлчийн нөхөр минь толгой сэгсрэн одоход
Хайртай бүсгүй минь тэнэг гэж гомдлон уйлахад
Сайн үйл хийж дээ гэж
Дотроо шивнэн инээлээ
. .
Нэг дэх өдөр :
Надруу анх харахад чинь ертөнцийн бүх гоо сайхан ,
Нүдэн дотор чинь цуглаад инээж буй мэт санагдсан
Хоёрдахь өдөр :
Гараас чинь хөтлөөд нарны зүг алхаад л
Гишгэсэн газар бүхэн гоонь харцнууд унаад л
3дахь өдөр:
Чи инээгээд л инээх чинь хүртэл хөгжим мэт
Би бүх зүйлийг хайрладаг болчихсон
4дахь өдөр
Чи гэнэт огт танихгүй хүн мэт болчихсон
Харц чинь хүйтэн ,цантсан цонх мэт, (огт танихгүй ертөнц ?)
5дахь өдөр
Ганцаардал дунд бүх зүйл утгагүй хоосон (эм, олс, 9давхар)
6дахь өдөр:
Би чамд ямар хайртайгаа мэдсэн
Чиний үлдээсэн бүгдийг үзэн ядаж бас хайрласан
Би хэн вэ ?
7дахь өдөр
Харанхуйд гэрэл гялс хийх шиг
Нам гүмд хөгжим сонсогдох шиг
Үл мэдэгдэх нэгэн дотор минь амьдарч эхэлсэн
8дахь өдөр
Гэнэт зүрх сэтгэл дотроосоо чамайг олж харсан
Чи яг хуучин шигээ инээгээд л
9дахь өдөр
Чи дотоод ертөнцөд минь гоо нэгэн цэцэг болоод мөнхөрчихсөн
Тэнд “чиний инээж буй царай”, “хөтлөлцсөн гар”, ” уйлж буй би” үүрд амьдарна
2008 он Инчёон
үргэлжлэл бий ...
Шилэн байшингийн үзүүрт
Зоогдож зовсон нар
Инээхээ мартсан хорвоо
. . . .
Хөмсөгөө атируулан суух
Хотын дундах цагаан баримал
Инээхээ мартсан хорвоо
. . .
Ногоон цаасан хот
Хайрцаг доторх хүн
Инээхээ мартсан хорвоо

2010.2.22
Гэрийн минь гадаах
Чулуун далай
Хүйтнээр инээнэ
...................................
Хөшиг нээхэд
Ахиад л хөшиг
Би ийм л бузар
............................
Нүд дүүрэн нүгэл
Толин дотроос ширтлээ
Цочсондоо би ........................
.........................................

Сандал дээр гишгээд
Гэрэл өөд сарвайна
Одоо цаг
.........................................
Шумуул
Шувууны торноос мултрав
Эрх чөлөө хаана байна ?
..............................................
Нүцгэн шөнө
Нүгэлгүй нүдээр
Гүн ширтэнэ
Labels: 0 comments |
Бурханы урласан жаазтай зураг цээжин дотор минь өлгөөтэй
Бүдэгхэн гэрэлтэй нимгэн шаргал хүрээтэй
Нилд нь цэнхрээр будсан яг голд нь улаан цэг
Би түүнийг далай ба тэнгэр гэж боддог ч
Зураг минь өөрийгөө хос тэнгэр гэж хэлсэн
(Голд нь буй улаан цэгт хамаг учир нь байдаг мэт)
Улаан цэг..???
Хүмүүс түүнийг янз бүрээр нэрлэдэг
Хүүхэд сэтгэл, там ба диваажин, нүд ба хос далавч, 666 гэх мэт...
Харин би түүдэг гал ба асуулт гэж нэрлээд дотор нь амьдардаг
Бурханы зурсан асуулт цээжин дотор минь өлгөөтэй
...........................................................................................................................
Өчигдөр унагасан
Өндөг гэдэг үг минь
Өнөөдрийн тэнгэрт шувуу болчихсон нисэж явсаныг
Шүүрч аваад
Шүлгийн дэвтэртээ хорьчихлоо
Цаг нь болохоор
Намар болохоор.........
Цагаан тэнгэрт тавьж нисгэнэ шувуу минь
2010.1сар Вичёон

Шувууны торонд хоригдогч шумуул
Шөнийн цонхонд дуртай
Бүүдгэр гэрлийн гялбааг сар гэдэгт итгэдэг
Гуниг нэвчсэн хоолойгоор эрх чөлөө гэж
Бүтэн шөнийн турш тор дүүрэн дуулдаг
Хананд өлгөөтэй цаасан шувуу
Шидэт үлгэрт итгэдэг
Хаалга онгойх бүрийд
Нандин хүсэлээ боддог
Сахиусан тэнгэрийг хүлээн тэсвэр алдахдаа
Хажууд буй ваартай цэцгийн зүг
Хачин гунигтай ширтээд үхлийн тухай мөрөөддөг


이승철 - 그런 사람 또 없습니다

천번이고 다시 태어난데도
그런 사람 또 없을테죠
슬픈 내 삶을 따뜻하게 해줄
참 고마운 사람입니다

그런 그댈 위해서
나의 심장 쯤이야
얼마든 아파도 좋은데

사랑이란 그 말은 못해도
먼곳에서 이렇게 바라만 보아도
모든걸 줄 수 있어서 사랑할 수 있어서
난 슬퍼도 행복합니다

나 태어나 처음 가슴 떨리는
이런 사랑 또 없을테죠
몰래 감춰둔 오랜 기억속에
단 하나의 사랑입니다

그런 그댈 위해서
아픈 눈물 쯤이야
얼마든 참을 수 있는데

사랑이란 그 말은 못해도
먼곳에서 이렇게 바라만 보아도
모든걸 줄 수 있어서 사랑할 수 있어서
난 슬퍼도 행복합니다

아무것도 바라지 않아도
그대 웃어준다면 난 행복할 텐데
사랑은 주는 거니까 그저 주는 거니까
난 슬퍼도 행복합니다

Тийм хүн өөр байхгүй “А”хувилбар
Мянган удаа дахин төрсөн ч
Тийм хүн ахиж байхгүй л байх
Гунигт миний амьдралыг дулаацуулж өгөх
Үнэхээр л талархмаар хүн юм

Тэр хүний төлөө
Миний зүрхний орчим
Хичнээн өвдсөн хамаагүй ээ

Хайр гэдэг тэр үгийг хэлж чадахгүй ч гэсэн
Хол газраас ингээд ажаад харахад ч
Бүх зүйлийг өгч чадах болохоор , хайрлаж чадах болохоор
Би гунигтай ч аз жаргалтай байна

Би төрсөнөөсөө хойш анх л сэтгэл догдлуулсан
Ийм л хайр ахиж байхгүй л байх
Нууцаар халхаж орхисон хуучны дурсамж доторх
Цорын ганц хайр минь юм

Тэр хүний төлөө
Өвдсөн нулимс орчимоо
Хичнээн ч удаан тэвчиж чадна


Хайр гэдэг тэр үгийг хэлж чадахгүй ч гэсэн
Хол газраас ингээд ажаад харахад ч
Бүх зүйлийг өгч чадах болохоор , хайрлаж чадах болохоор
Би гунигтай ч аз жаргалтай

Юуг ч хүсэхгүй гэсэн
Тэр үед л инээнэ гэвэл би аз жаргалтай болно
Тэр хүн л инээх юм бол аз жаргалтай болно
Би гунигтай ч аз жаргалтай

..........................................
Өөр тийм хүн байхгүй “Б”хувилбар

Мянган удаа дахин төрсөн ч
Тийм хүн ахиж байхгүй л байх
Гунигт миний амьдралыг дулаацуулж өгөх
Үнэхээр л талархмаар хүн юм

Тэр хүний төлөө
Миний зүрх сэтгэл
Хичнээн өвдсөн хамаагүй ээ

Хайр гэдэг тэр үгийг хэлж чадахгүй ч гэсэн
Хол газраас ингээд нууцхан ажиглахад ч
Бүх зүйлийг өгч чадах болохоор , хайрлаж чадах болохоор
Би гунигтай ч аз жаргалтай байна

Би төрсөнөөсөө хойш анх л сэтгэл догдлуулсан
Ийм л хайр ахиж байхгүй л байх
Нууцхан далдалсан хуучны дурсамж доторх
Цорын ганц хайр минь юм

Тэр хүний төлөө
Өвтгөх нулимсаа
Хичнээн ч удаан тэвчиж чадна

Хайр гэдэг тэр үгийг хэлж чадахгүй ч гэсэн
Хол газраас ингээд нууцхан ажиглахад ч
Бүх зүйлийг өгч чадах болохоор , хайрлаж чадах болохоор
Би гунигтай ч аз жаргалтай байна

Юуг ч би хүсэхгүй ээ
Тэр хүн л инээх юм бол аз жаргалтай болно
Хайр гэж өгдөг юм болохоор тэр чигтээ өгдөг болохоор
Би гунигтай ч аз жаргалтай




Энэ дуу нь “슬픔 보다 더 슬픈 이야기” буюу “Гунигаас илүү гунигт яриа” киноны дуу юм.

Орчуулсан Уранбодол
Нот нь
Хэдэн урлагт хайртай уран бүтээлч нөхдийн хамт Солонгосд буй Монголын бүтээлчдийн клуб гэдэг сүржин нэртэй даруухан клуб байгууллаа. Мэдээж зорилго нь бие биендээ дэм болж гоё уран бүтээл хийх зорилготой эхний ээлжинд хамтын блог хуудастай болов дараа нь М. Радиотой хамтраад нэвтрүүлэг бэлдээд миний бие Сүхзориг ахынхаа хамт анхны дугаарт зочноор оролцов. Анхны юм алдаа оноо их л байгаа байх тэгэхдээ нэг сайхан дурсамжтай болж хоцорлоо. Тэгээд блогоор минь зочилдог цөөн хэдэн хүмүүстэй сонсохоор бүрэн эхээр нь бичлэгийг тавьлаа



.

Хуулбар ертөнц минь
Хаа нэгтээ байгаа төгс төгөлдөрийн хуулбар минь
Хуулбар ч гэлээ чамдаа хайртай
Ийм дуу аялаад хэд хоног боллоо
Хэн нэгний төгс төгөлдөрийг бүтээх оролдлогын
Хамгийн түрүүнд туршсан туршилт минь
Хуулбар ч гэлээ чамдаа хайртай
Мэдээж энэ хайр минь ч бас хуулбар туршилт
......
Хэн нэгэн дотроо сүнстэй эргэдэг тоглоом бүтээгээд
Дэлхий гээд нэрлэчихэж
Хэн нэгэн араатанлиг бас бурханлиг хүүхэлдэй бүтээгээд хүн гээд нэрлэчихэж
Хэн нэгний бүтээсэн тоглоомны туслах дүр нь хүн л дээ
Харин хүүхэлдэй минь өөрийгөө гол дүр гэж боддогт буруу байна
Тэр хэн нэгэн хэзээ энэ гунигт тоглоомон хүүхэлдэйгээс уйдах бол ?
Start дарж тоглоом эхлүүлсэн шигээ
Хэзээ end дарж төгсгөх бол ?
Хуулбар ертөнц минь
Хаа нэгтээ байгаа төгс төгөлдөрийн хуулбар минь
Чамдаа би хайртай чамдаа би хайртай
Мэдээж энэ хайр минь ч бас хуулбар туршилт
Ийм дуу аялаад хэд хоног боллоо
Бурханы нулимс өдрийн тэнгэрт дүүлэх гэрэлт цох
Цаг хугацаа тэнгэрт тогтсон бороон дусал
Бүүдгэр гуниг минь мартагдсан бийрний үзүүрт хатсан шар өнгө
...
Хуучин хот мартагдсан гудамж
Амь тавьж буй гэрэлт цох
Амжиж харсан бол чи хайрлах л байсан даа
Амьдралыг хайрлах л байсан
...
Чамд бичсэн шүлгээ
Үг бүрээр нь шараар будаад
Үхсэн навчисын гүнд нуучих яа
Хэн нэгэн олоод ( олох л болно)
Нисэж амжаагүй гэмшилийн шувуу гэж нэрлээд санаа алдаг
Энэ бүхний төлөө амьд явьяа
Амьдраагүй мэт амьдрая
...
Хацар дээр буусан бороон дусал
Хэзээ нэгэн цагт хаа нэгтээ болсон азгүй дурлалыг надад шивнэсэн
Харуусалт тэр түүхийг шүлэг гэж нэрлээд
Дүлий тэнгэрт би уншиж өгсөн
Сонссондоо тэр сонссон
Сонссон болоод л чимээгүй байгаа юм
...
Ард чинь үлдсэн лаа унтараагүй юм шүү
Мартагдсан болохоос...
2009 Инчёон