Хуулбар ертөнц минь
Хаа нэгтээ байгаа төгс төгөлдөрийн хуулбар минь
Хуулбар ч гэлээ чамдаа хайртай
Ийм дуу аялаад хэд хоног боллоо
Хэн нэгний төгс төгөлдөрийг бүтээх оролдлогын
Хамгийн түрүүнд туршсан туршилт минь
Хуулбар ч гэлээ чамдаа хайртай
Мэдээж энэ хайр минь ч бас хуулбар туршилт
......
Хэн нэгэн дотроо сүнстэй эргэдэг тоглоом бүтээгээд
Дэлхий гээд нэрлэчихэж
Хэн нэгэн араатанлиг бас бурханлиг хүүхэлдэй бүтээгээд хүн гээд нэрлэчихэж
Хэн нэгний бүтээсэн тоглоомны туслах дүр нь хүн л дээ
Харин хүүхэлдэй минь өөрийгөө гол дүр гэж боддогт буруу байна
Тэр хэн нэгэн хэзээ энэ гунигт тоглоомон хүүхэлдэйгээс уйдах бол ?
Start дарж тоглоом эхлүүлсэн шигээ
Хэзээ end дарж төгсгөх бол ?
Хуулбар ертөнц минь
Хаа нэгтээ байгаа төгс төгөлдөрийн хуулбар минь
Чамдаа би хайртай чамдаа би хайртай
Мэдээж энэ хайр минь ч бас хуулбар туршилт
Ийм дуу аялаад хэд хоног боллоо
0 Responses