Би унтаж байгаа гэвэл та нар сэрүүн байна
Би сэрүүн байгаа гэвэл та нар унтаж байна
Сэрүүн унталт хоёрын хооронд
Сохор хараатай хоёрын ялгаа бий
Би явж байгаа гэвэл та нар нисэж байна
Би нисэж байгаа гэвэл та нар явж байгаа хүмүүсээ
Нисэх явах хоёрын хооронд тэнгэр газрын ялгаа бий
Би үхэж байгаа гэвэл та нар амьдарч байна
Би амьдарч байгаа гэвэл та нар үхэж байна
Үхэл амьдралын хооронд үнэн худлын үнэ цэнэ гэж бий
Үнэн гэж би бол худал гэж та нар
Худал гэж би бол үнэн гэж та нар
Үнэн худлыг би ч та нар ч шүүж чадахгүй
Үхлийн цаана үнэнийг минь шүү хүмүүс ээ
Labels:
4 Responses

  1. Анд минь тун сайхан шүлэг байна.

    Наснаасаа эрт ухаан сууж болохгүй шүү
    Найрагчийн үхэл ойрхон байдаг юм


  2. oyunaa Says:

    Saihan shulguud bna. Bas ih uym bodogduulsan gunigtai ch uym shig. Neeree naizdaa torson odriin mend hurgie. Nomin-Erdenii blogoos olj harlaa. Duu ni bas goe uymaa...


  3. oyunaa Says:

    Hooe minii naiz yasan be sereh boloogui uy... chamaig sereheer zorood untah geed huleegeed l bdag he he...lol